Машиныхаа салоныг цэвэрлэхэд туслах 8 зөвлөгөө
- Пегас
- Mar 21, 2019
- 1 min read

Та хэрэв машиндаа хүүхэд эсвэл нохойгоо байнга авч явдаг бол машиныхаа доторх салоныг цэвэр байлгах нь ямар хэцүү болохыг мэдэж байгаа байх. Хэрхэн цэвэрлэх талаар хэдэн зөвлөгөөг өгье.
1. Элдэв хогийг түүх Тоос соруулагчаар соруулах нь сайн үр дүнтэй бөгөөд соруулахынхаа өмнө том хогуудыг нь түүж хаях хэрэгтэй. Соруулагч авч чадахааргүй цаас, ундааны сав, тоглоом зэрэг зүйлсийг түүж авах хэрэгтэй.
2. Шалавч цэвэрлэх Шалавчаа гаргаад сэгсрэх хэрэгтэй. Үүний дараа савантай усаар угаагаад болвол салхинд хэсэг байлгавал зүгээр.

3. Соруулах Урд болон ард суудлын завсар, шал, хаалга, хаазын ойролцоо хэсэг газруудыг бүгдийг
нь соруулах.

4. Арчих Хянах самбар, руль, суудал хоорондох хэсэгт тогтсон тоосыг тусгай цацдаг бодисыг алчуурандаа шингээж байгаад арчснаар өнгө орох тул тогтмол арчиж байгаарай. Түгжрээнд хэсэг зогсох үедээ л амжуулчих боломжтой тул нэг их цаг авахгүй.
5. Цонх арчих Цонх цэвэрлэдэг шингэнээр цонх болон цонх орчмын хаалганы хэсгийг сайтар арчих. Аяганы 1/2 хэмжээтэй цагаан цуу, 1/2 спирт, 1 аяга ус зэргийг холиод гэртээ сайн цонх цэвэрлэгч хийж болно.

6. Толбо
Хэрэв суудал, бүрээс эсвэл шалавч хивсэнцэр толбо болсон бол ус болон цагаан цуу ижил хэмжээтэйгээр холиод толбо бүхий хэсэгт дусаагаад 15 минут байлгана. Дараа нь чийгтэй алчуураар арчихад арилна.

7. Нохойны үс
Хэрэв та нохойтой бол үс нь унах нь ямар хэцүү байдгийг мэдэж байгаа байх. Шаар үлээгээд суудал дээр үрэхээр цахилгаанжилт үүсэх ба тоос соруулагчаар авч чадаагүй үснүүдийг амархаан татаад авчихаж болно.

8. Үнэртүүлэгч
Хэрхэн гоё үнэр бүхий үнэртүүлэгч өөрөө хийх вэ? 1 аяга хүнсний сод болон 5 чимх гоё үнэртэй биеийн эсвэл нүүрний тосны хамт тагтай шилэн саванд хийгээд 24 цаг байлгана. Дараа нь сэгсэрч холиод машиныхаа шалан дээр асгаад 20 минут болгоно. Дараа нь тоос соруулагчаар соруулсны дараа гоё үнэр нь үлдсэн байх болно.

Kommentare