top of page

Суудлын тэрэг худалдан авахдаа юуг анхаарах вэ?

  • Writer: Пегас
    Пегас
  • Dec 12, 2018
  • 1 min read


Өөрт тохирох тээврийн хэрэгслийг худалдан авахаас өмнө та хол замд явж байх уу, зөвхөн хотын хөдөлгөөнд унах уу, эсвэл ажлын журмаар авах гэж байна уу зэрэг асуултуудад хариулсан байх хэрэгтэй.


Хүн бүр л автомашин худалдан авахдаа тэр нь цоо шинэ байгаасай гэж хүсдэг. Гэвч таны санхүүгийн бололцоо болон жолоочийн туршлага зэргээс хамаараад энэ бодол тань өөрчлөгдөж болно. Магадгүй та лизингээр авах тухай бодож байж магадгүй л юм. Танд гэж зөвлөхөд машинаа лизингээр авах хэрэггүй л болов уу.

Аль автомашин худалдан авах шийдвэр гаргахдаа дор хаяж 10 автомашин дотроос сонголтоо хийвэл зүгээр байдаг. Хэрэв өөрт тань таалагдсан хуучин машин авах гэж байгаа бол тухайн машиныхаа бүрэн бүтэн байдал, өмнө нь осолд орсон эсэх болон ямар нэг засвар хийгдсэн эсэхийг нь сайтар нягтлаарай.

Мөн худалдаж авахдаа хэн нэгэн туршлагатай хүнийг хамт дагуулж явах хэрэгтэй. Нэн ялангуяа хэрвээ хэрэглэсэн машин авах гэж буй бол энэ нь маш чухал байх нь мэдээж. Түүнчлэн худалдаж авахаасаа өмнө машинаа унаж үзэх хэрэгтэй. Мэдээж хөгжмийг нь ажиллаж буй эсэхийг нь шалгах хэрэгтэй.

Авах машинаа шийдсэн бол гэрээ хийж гарын үсэг зурах хэрэгтэй болно.

Энэ хэсэг магадгүй хамгийн чухал хэсэг юм. Та хэрэв тодорхой компани эсвэл диллерээс авах гэж байгаа бол нэг их айх зүйлгүй бөгөөд тэд мэргэшсэн байдаг. Гэхдээ гэрээн дээр нь шууд гарын үсэг зурчих гэсэн үг хараахан биш юм. Та гэрээ байгуулж, худалдан авах гэж буй бол тухайн диллер, хувь хүнийг баримт бичгээ таны хажууд үйлдэхийг санал болгох хэрэгтэй ба тухайн баримт бичгэн дээр бичигдсэн зүйлсийг тодруулж асуухаас бүү ичээрэй. Энэ нь таны ирээдүйд гарч болох алив асуудлаас сэргийлэх юм.

Мэдээллийн эх сурвалж: tsahim.net



 
 
 

Comments


  • Facebook - White Circle

© 2018 Пегас авто сэлбэг худалдаа

bottom of page