top of page

Тоёота Кэмри 2019 танилцуулга

  • Writer: Пегас
    Пегас
  • Dec 14, 2018
  • 1 min read

Сүүлийн 15 жилд борлуулалт сайтай байгаа Тоёта Кэмри суудлын тэрэг 2019 оны шинэ загвараа гаргажээ. 


Харагдах байдал нь тун ч дажгүй бөгөөд шатахуун хэмнэх тал дээрээ ч өмнөх загваруудаасаа илүү болжээ. 


Honda Accord, Hyunday Sonata, Chevrolet Malibu, Ford Fusion, Kia Optima, Nissan Altima зэрэг гол өрсөлдөгчдөөсөө ялгарахын тулд шинэ Camry нэлээд анхаарах хэрэгтэй болсон. 

Camry загварын үндсэн үзүүлэлтүүд болох 2.5 моторын багтаамжтай 206 морины хүчин чадал нь өөрчлөгдөөгүй. Гэхдээ 3.5 моторын багтаамжтай, V6 мотортой, 301 морины хүчин чадалтай ижил загварын сонголт мөн бий.  


Camry Hybrid загвар нь Тоёотагийн сүүлийн үеийн Prius -д хэрэглэдэг хос моторыг хэрэглэх бөгөөд энэ загвар нь 176 морины хүчин чадалтай, батарей нь Prius-ын нэгэн адил ард суудлын доор байрладаг. 

Camry шинэ загварын суудлын тэрэг одоогоор зөвхөн урьдчилсан загварууд л гараад байгаа, өмнөх загваруудтай нь харьцуулж үзэхэд тун дажгүй харагдах бөгөөд аюулгүй байдал талаасаа ч чамгүй сайжирсан байна. Ая тухтай байдал болон чанарын хувьд үйлдвэрлэлээс бүрэн гарахаас наана бид дүгнэх хараахан боломжгүй юм. 


Үнийх хувьд Camry L -23200 ам.доллар, Camry LE -24000 ам.доллар, Camry SE -25200 ам.доллар, XSE - 29000 ам.доллар, XLE V6 - 34400 ам.доллар, XLE загвар нь 32250 ам.долларын тус тус үнэтэй байна.



 
 
 

Comments


  • Facebook - White Circle

© 2018 Пегас авто сэлбэг худалдаа

bottom of page