Элгэнд сайн нөлөөтэй 14 хүнсний зүйлс
Элэгний хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн 80 гаруй хувь нь төгс эмчлэгдэх боломжгүй буюу хожуу үедээ оношлогдож байна. Тийм болохоор иргэд биед ямар нэгэн шинж тэмдэг илрэхийг хүлээлгүйгээр жилд нэг удаа мэргэжлийн эмчид үзүүлэх, элгэнд сайн нөлөөтэй хүнс, тэжээл хэрэглэх зэргээр урьдчилан сэргийлэх тал дээр анхаарал сайн хандуулах нь зүйтэй байна.
В, С вирус, архи дарсны зохисгүй хэрэглээ, стресс, хэвлийн таргалалт, эмийн зохисгүй хэрэглээ зэрэг нь элэгний өвчлөлийн гол шалтгаанууд нь болдог бол, элгэнд сайн нөлөөтэй дараах хүнсний зүйлс байдаг:
1. Хулуу нь элгэнд хамгийн сайн нөлөөтэй жимсний нэг бөгөөд гол давуу тал нь гепатоцитын эд эсийн мембраныг сэргээх чанартай байдаг. Маш ховор Т витамин ихээр агуулдаг учир тостой махан хоолны сайн хачир болдог.
2. Авакадо элгэнд сайн нөлөө үзүүлэхээс гадна элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх өндөр магадлалтай жимсний нэг. Уг жимсэнд агуулагдах глутатион нь элэгний эсийг хамгаалах чадвартай байдаг.
3. Сармис нь аллицин болон селлен гэх бодисуудыг ихээр агуулдаг нь элгийг хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмждэг.
4. Лимон нь дархлааг сайжруулж, янз бүрийн өвчин, халдвараас сэргийлэх Витамин С-г агуулдаг. Өглөө өлөн элгэн дээрээ уусан нимбэгний шүүс нь элгийг өдөржин эрч хүчтэй байлгадаг.
5. Далайн байцааны навч нь альгины хүчлийн давснаас тогтох ба энэ хүчлийг "хортой бодисыг устгах байгалийн устгагч" гэж нэрлэдэг. Мөн иодын агууламж ихтэй бөгөөд энэ нь бамбайн булчирхайнаас сэргийлж, холестрины хэмжээг багасган, хавдар бий болоход саад болдог байна.
6. Шанцай нь дархлааг дэмжих үйлчилгээтэй бөгөөд вирусын идэвхжлийг бууруулах үйлчилгээтэй учраас элэгний өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой байдаг.
7. Ногоон цай нь элгийг хоргүйжүүлэх өөхөн эсүүдийг бууруулах үйлчилгээтэй байдаг тул элэгний өөхжилттэй хүмүүст үр дүнтэй байдаг.
8. Артишок нь бие дэх илүүдэл шингэнийг зайлуулж, элэг өөхлөлтийг багасгадаг, цусан дахь сахарыг хэвийн хэмжээнд байлгах нөлөөтэй ургамал юм.
9. Хүрэн манжин нь бетаин хэмээх уураг шингээх бодисоор баялаг байдаг бөгөөд энэ нь даралт багасгаж, ихсэхээс сэргийлж, элэг өөхлөхөөс хамгаалдаг.
10. Курага Е витаминаар баялаг байдаг нь элэгний эсийг сэргээдэг үйлчилгээтэй байдаг.
11. Куркума амтлагч нь фермент маягаар хоол боловсруулах үйл явцад нөлөөлж, элгийг хорт бодисоос хамгаалдаг байна.
12. Хушга нь элгэнд хамгийн хэрэгтэй амин хүчлийг агуулдаг. Л-аргинин, амин хүчлүүд, омега-3 агууламж өндөр байдаг тул элгэнд ороод уургийн хүчлийг дэмждэг тул элэгний хатууралтай өвчтөнүүдэд үр дүнтэй байдаг.
13. Алим нь элэг цэвэрлэхэд маш сайн тохирдог байна. Алим нь их хэмжээний пектин агуулах ба энэ нь уусдаг ислэг бөгөөд хоол боловсруулах системийг цэвэрлэж ходоод гэдэс болон элэг дэх хорт бодисыг гадагшлуулдаг.
14. Оливын тос нь Е витамин агуулах ба энэ нь хамгийн гол аниоксидант юм. Нарны гэрэл, тамхины утаа, бохирдсон агаар, цацраг идэвхт бодисоос бий болсон чөлөөт радикалаас бие организмыг хамгаалдаг.
Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн арга нь урьдчилан сэргийлэх явдал юм. Дээр дурдсан хүнсний зүлсийг хоол, хүнсэндээ хэрэглэж занших нь элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд ихээхэн үүрэгтэй байх нь мэдээж. Хүнс болгон өөр өөрийн гэсэн өвөрмөц ашиг тустай байдаг тул хэдий чинээ олон төрлийн хүнс хэрэглэнэ төдий чинээ сайн.