top of page

Хеликобактери танд байгаа юу? Хэрхэн эмчлэх вэ?


Хеликобактери танд байгаа юу? Хэрхэн эмчлэх вэ?

Хеликобактери нь спирал хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод гэдэсний өвчин үүсгэдэг нян юм.

Хоол боловсруулах ферментүүд, давсны хүчил агуулсан ходоодны шүүс нь хоол тэжээлийг боловсруулахаас гадна хоол боловсруулах замд орж ирсэн нянг устгадаг. Харин ходоодыг дотор талаас нь бүрхэж байдаг ходоодны салст бүрхүүл нь тэрхүү шүүсээс ходоодны ханыг хамгаалдаг бөгөөд Хеликобактери нь энэ салст дотор хоргодон амьдарч чаддагаараа ходоодны шүүсээс хамгаалагддаг. Бие махбодийг хамгаалах тогтолцоо түүний эсрэг биет ялгаруулдаг боловч ходоодны салст дотор нуугдсан хеликобактерийг устгаж чаддаггүй.

Хеликобактери нь ходоодны салстыг гэмтээдэг олон төрлийн хор ялгаруулснаар бие махбодийг хамгаалах эсүүдийг ходоодны салст бүрхүүл дээр авчирдаг бөгөөд хамгаалах эсүүдээс нянг устгах бодис ялгарч тэр нь нянгаас гадна ходоодны салст бүрхүүлийг хайлуулж гэмтээдэг. Үүний улмаас хеликобактери нь ходоодны архаг үрэвсэл үүсгэж, цаашид ходоодны хавдар үүсгэхэд нөлөөлдөг болох нь тогтоогдсон байна.

Манай орны хувьд нийт хүн амын 82.6 хувь нь 2003 оны байдлаар хеликобактерийн халдвар авсан байжээ.

Шинж тэмдэгүүд:

Хеликобактерийн халдвар авсан хүнд ямар ч халдварын шинж илрэхгүй байж болох бөгөөд хэрвээ танд доор дурдсан шинжүүд илэрвэл бактери болон шимэгч хорхойн шинжилгээ өгөөрэй:

  • Дотор муухайрах

  • Жин буурах

  • Цээж гашуун оргино, хорсох мэт мэдрэмж төрнө

  • Өтгөн хар өнгөтэй байх

  • Улаан эс бага байх

  • Дутуу хооллох болон үүнээс шалтгаалан дутагдалд орох

  • Эд эсийн гэмтэл болон үрэвсэл

  • Ядрах

  • Байнга хэрхрэх

  • Гэдэс хийгээр дүүрэх

  • Гэдэс өвдөх

  • Ходоодны шүүсээс үүсэх шарх

  • Ходоодны үрэвсэл

  • Амнаас эвгүй үнэр гарах

  • Хоолой боогдох

  • Арьсны элдэв өвчин

Хэрхэн сэргийлэх вэ?

  • Хүн бүр өөрийн аягатай байх

  • Шүдний сойзоо бусадтай хольж хэрэглэхгүй байх

  • Хеликобактери нь бохир аяга, халбагаар хамгийн их дамждаг учраас гадуур хооллохоос зайлсхийх

Хэрхэн эмчлэх вэ?

Хеликобактерийн үндсэн эмчилгээ бол антибиотик болон ходоодны хүчил бууруулах бусад эмийг хавсран хэрэглэх явдал юм.

Доор дурдсан хүнс хэрэглэж бактери, эсгэгч, шимэгч хорхой гэм мэт микробыг устгаж болно. Үүнд:

  • Брокколигийн иш: Хеликобактерийн өсөлтийг зогсоож ходоодны шарх, бактерийн өвчлөл тусах эрсдэлийг бууруулна. Өдөрт 70 грамаар 2 сарын турш хэрэглэх.

  • Ногоон байцаа: Бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлэх бодис агуулдаг.

  • Кокосын тос: тосны хүчил нь микробын мембраны эсийг гэмтээж цаашдын өсөлтийг таслан зогсооно.

Онцлох нийтлэл
Сүүлд нэмэгдсэн
Архив
Сэдэвүүд
Бидэнтэй нэгдэх
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
Холбоотой нийтлэл
bottom of page