Бөөрний өвчлөлийн шалтгаан, шинж тэмдэгүүд, урьдчилан сэргийлэлт
Бөөр нь хүний хэвлийн хөндийн дотор талд байрладаг бөгөөд бодисын солилцооны явц дахь бүх хортой бодисуудыг болон илүүдэл шингэнийг шээсээр дамжуулан гадагшлуулдаг үүрэгтэй чухал эрхтэн юм. Мөн түүнчлэн цус цэвэршүүлэх, биед хэрэгтэй хүчилтөрөгчөөр хангаж ясыг бэхжүүлэх үүргүүдийг гүйцэтгэдэг.
Гүйцэтгэх үүрэгүүд:
1. Ялгаруулах үүрэгтэй. Бодисын солилцооны явцад үүссэн илүүдэл хорт бодисуудыг шээс болгон ялган гаргах үүрэгтэй.
2. Биеийн даралтын тогтвортой хэмжээнд байлгах.
3. Дотоод шүүрлийн үйл ажиллагаанд оролцох.
4. Хүчил шүлтийн болон усны тэнцвэрт байдлыг хадгалах зэрэг үүрэгтэй байдаг.
Өвчлөх үед илрэх шинж тэмдэгүүд:
1. Хавагнана. Бөөр хэрэв илүүдэл шингэнээ гадагшлуулж чадахгүй бол хавагнадаг. Хэрэв хүний хөлрөх нь багасч, шээх тоо цөөрвөл бөөр муудаж байгаа дохио юм.
2. Шээсний өнгө болон үнэрт өөрчлөлт орно. Гарц багасах, ойр ойрхон шээх, гарахдаа өвдөх, тасалдах гэх мэт өөрчлөлтүүд ордог.
3. Арьс өвчилнө. Бөөр өвдөхөд арьс загатнах, хуурайших зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Энэ нь цусыг бохирдуулж байгаа илүүдэл шингэнийг бөөр гадагшлуулж чадахгүй байгаатай холбоотой байдаг.
4. Ядарна. Эрүүл бөөр цусыг хүчилтөрөгчөөр хангадаг. Өвдсөн үед бие сульдаж ядрах, чилж өвдөх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг.
5. Нуруу өвдөнө. Хэрэв нуруугаар хатгуулж өвдөж байвал энэ нь мөн бөөрч өвчилсөний дохио байдаг.
6. Толгой эргэнэ. Хүчилтөрөгч дутагдсанаас болж толгой эргэдэг.
7. Даралт ихсэнэ.
9. Нүд зовхи сэлхэрэх.
Өвчлөлийн шалтгаанууд:
1. Архаг голомт, халдвар. Уг өвчнийг үүсгэдэг нян нь голдуу цус хайлуулах А хэлбэрийн бактер байдаг боловч бусад нянгаас ч мөн үүсдэг.
2. Даарч хөрөх.
3. Давс ихээр хэрэглэх.
4. Шингэн зүйл бага уух.
5. Таргалалт.
6. Эмэгтэйчүүдэд үтрээний үүдэвч, анус, шээсний сүв нэг дор байдаг, мөн шээсний сүв өргөн, богино байдагтай холбоотойгоор халдвар авах, бактер үржих боломжийг нэмэгдүүлдэг.
7. Хоол хүнсний чанар, байдал.
8. Шүд, хоолойн өвчлөлөөс болно.
9. Стрессдэхэд бөөрөн дэх маш олон жижиг судсууд агшиж, энэ нь бөөрний цусан хангамжийг алдагдуулахад хүргэдэг.
Бөөрний үрэвсэл, чихрийн шижин зэрэг өвчний үед дутуу эмчлүүлэх, дахин сэдрэх зэргээс шалтгаалж бөөр хатингаршиж үйл ажиллагаа нь алдагдсанаар бөөрний хоргүйжүүлэх чадвар алдагдан дутагдалд ордог. Энэ тохиолдолд тусгай аппаратны тусламжтайгаар бие дэх хороо гадагшлуулдаг.
Урьдчилан сэргийлэх
- Жимс, хүнсний ногоо хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх
- Давс бага хэрэглэх
- Цэвэр ус сайн тогтмол уух
- Дасгал, хөдөлгөөн хийх
- Доороосоо даарч хөрөхгүй байх
- Дархлаагаа сайжруулах
- Архи тамхинаас татгалзах
- Эмийн зохистой хэрэглээ
- Тэхийн шээг, нохойн хошуу зэргийг хандалж хэрэглэх.